Мэдээлэл
Үндэслэл, зорилго

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР: АСРАХУЙН ЭДИЙН ЗАСАГ” XIV ЧУУЛГАНЫ ҮНДЭСЛЭЛ

Асрахуйн эдийн засаг гэж юу вэ?

Асран халамжлах ажил нь нарийн зангилаатай, “амьдралыг тэтгэгч хэрсэн тор” бөгөөд бидний оршихуй бүхэлдээ үүнээс шууд хамааралтай.

Дэлгэрэнгүй
Байр суурийн баримт бичиг

Удиртгал

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь “Эмэгтэйчүүдийн нүдээр” 14 дэх удаагийн чуулганаа “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдлийг нэмэгдүүлэх хөдөлгөөн”-ий үндсэн зорилгын хүрээнд “Асрахуйн эдийн засаг” сэдвээр 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Чуулганд эмэгтэйчүүд, УИХ-ын эмэгтэй гишүүд, яамдын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, жендэрийн үндэсний шинжээчид, хүний эрх, охид, эмэгтэйчүүдийн хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид, элчин сайдын яамд болон олон улсын байгууллагын 220 гаруй төлөөлөл оролцлоо.

Дэлгэрэнгүй
Таны анхааралд
#WEForum2023 эсвэл #ЭНЧуулган2023-ыг ашиглаж мэдээллийг хэн хамгийн сайн түгээх вэ?
“FIESTA FEMINISTA” Эв санааны нэгдлийн үдэшлэгийн тухай мэдээлэл
Хөтөлбөр
08:00 -
09:00

Бүртгэл

Нээлт

09:00 -
09:20

Нээлт

  • Д. Энхжаргал, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ, Ерөнхий зохицуулагч
  • Катерин Ивкоф, Канадын элчин сайдын яам, Элчин сайд
  • Марк Кейниг, Азийн сан, Суурин төлөөлөгч
09:20 -
10:00

Танилцуулах ёслол: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөөх хөдөлгөөн

  • Т. Энхбаяр, Жендэрийн үндэсний хороо, Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга
  • Д. Энхжаргал, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ, Ерөнхий зохицуулагч
  • Цөм багийн танилцуулга, монолог

Чуулганы модератор: А.Солонго, Жендэрийн үндэсний шинжээч, Монгол Улсын Их   сургуулийн багш, доктор, профессор

Үндсэн хэсэг: Эдийн засаг ба жендэр

10:00 -
10:15

Эдийн засагт яагаад жендэр чухал вэ?

  • Б. Отгонтөгс, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, Эдийн засгийн тэнхмийн профессор
10:15 -
10:30

Асрахуйн эдийн засаг 

  • Г. Цолмон, Азийн сан, Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн дэд менежер
10:30 -
11:00

Нээлттэй хэлэлцүүлэг

11:00 -
11:15

Чуулганы оролцогчид хамтдаа зураг авахуулна.

11:15 -
11:30

Цайны завсарлага

Панел хэлэлцүүлэг 1: Залуу эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа шалтгаан

11:30 -
12:20

Чиглүүлэгч: Б. Золзаяа, Хөгжил ба жендэр судлаач, эрх зүйч

Видео: Бага насны хүүхэдтэй залуу эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж

Панелистууд:

  • Ж. Мягмар,  БШУЯ, СӨБ-ын хэлтсийн дарга
  • Б. Алтантулга, ХНХЯ, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга
  • Б. Оюундарь, “Хөөрхөн зүрх” ТББ, Зохицуулагч, Кейс судалгааны багийн ахлагч
  • Д. Тунгалаг, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн  үндэсний эвсэл, Ерөнхий зохицуулагч

Хэлэлцүүлэг

Панел хэлэлцүүлэг 2:  Ажлын байрны тохируулга:  Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж

12:20 -
13:10

Чиглүүлэгч: Б.Болороо, ХНХЯ, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн

Видео: Ажлын байрны тохируулга: Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломж

Панелистууд:

  • Ц. Нямсүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга
  • Ц. Одгэрэл, Жайка ОУБ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Зохицуулагч
  • Б. Оюунтөгс, Гэрэлт цох байшин ТББ, Тэргүүн, Кейс судалгааны агуулгын зөвлөх
  • Г. Гантөгс, АПУ компани, Хүний нөөцийн хэлтсийн дарга

Хэлэлцүүлэг

13:10 -
14:00

Үдийн хоол

14:00 -
14:20

Collective Care

Панел хэлэлцүүлэг 3: “Цалинтай ээж” хөтөлбөр

14:20 -
15:10

Чиглүүлэгч:   М. Болормаа, Эмэгтэй удирдагч сангийн Тэргүүн, Кейс судалгааны багийн ахлагч

Видео: Цалин уу? … Халамж уу?

Панелистууд:

  • Б. Мандхай ХХҮЕГ, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга
  • Б. Энхцэцэг, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ, Хөтөлбөрийн менежер,  Кейс судалгааны багийн гишүүн
  • Б. Ариунсанаа, Hello Baby аппликэйшнийг бүтээгч, Фемтек Солюшн ХХК, Үүсгэн байгуулагч
  • Л. Бадамцэцэг, Momade Виртуал туслахын агентлаг, Үүсгэн байгуулагч

Панел хэлэлцүүлэг 4: Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээлд хамрагдах боломжийн хязгаарлалт

15:10 -
16:00

Чиглүүлэгч: Б. Лакшми, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал

Видео: Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн онцлогт тохироогүй зээлийн шалгуур

Панелистууд:

  • Т. Энхбаяр, Жендэрийн үндэсний хороо, Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга
  • Э. Номиндарь, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Гүйцэтгэх захирал
  • Б. Мөнх-Эрдэнэ, Тээвэр хөгжлийн банк, Олон улсын харилцааны газрын захирал
  • Б. Туяа, Ногоодой брэндийн үүсгэн байгуулагч, Кейс судалгааны багийн гишүүн

Хэлэлцүүлэг

16:00 -
16:20

Цайны завсарлага

Шинэ санаачилгууд

16:20 -
16:35

Хөгжлийн санхүүжилт буюу жендэр бонд

  • Т. Дэлгэрнаран, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Төслийн үндэсний зохицуулагч
16:35 -
16:50

Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хэрэгжүүлэх нь: Бодлого, практикийн чиг хандлага

  • Г. Золжаргал, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Бизнес ба хүний эрхийн мэргэжилтэн
16:50 -
17:20

Хэлэлцүүлэг

17:20 -
17:55

Дүгнэлт хэлэлцүүлэг

  • Дүгнэлт
  • Чуулганы байр суурийн баримт бичгийн танилцуулга
  • Хэлэлцүүлэг
  • Байр суурийн баримт бичгийг эцэслэх багийг сонгох
17:55 -
18:00

Хаалт

  • Д. Энхжаргал, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ, Ерөнхий зохицуулагч
19:00 -
21:30

Fiesta Feminista\Solidarity event – тусдаа хөтөлбөрөөр

Эмэгтэйчүүдийн нүдээр

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, ардчилал, жендэрийн тэгш байдал, нийгмийн шударга ёсны төлөө ажилладаг 19 гишүүн байгууллагуудыг нэгтгэсэн, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Сүлжээ нь хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээг хийж, өргөнөөр   хэлэлцүүлэн, боломжит шийдлүүдийг эрэлхийлэн тодорхойлох; хараат бус, олон талт, тэгш эрхэд суурилсан олон нийтийн орон зайг хөгжүүлэх; талуудын дүн шинжилгээний чадавхийг бэхжүүлж, төрийн бодлогод нөлөөлөх зорилгоор “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганыг 13 дахь удаагаа тасралтгүй зохион байгуулж ирсэн.

Эмэгтэйчүүдийн нүдээр чуулган:
  • Чөлөөт амьд орон зай: Мэдээлэл, мэдлэг, туршлага, сургамжаа хуваалцах, харилцан суралцах үйл явцыг чухалчилдаг.
  • Олон нийтийн хараат бус индэр: Орхигдуулж, эсвэл гажуудуулж буй асуудлаар бодлогын олон талт өргөн хэлэлцүүлэг өрнүүлдэг.
  • Олон талт төлөөлөл: Эрх нь зөрчигдсөн, шийдвэр гаргахад оролцож чадахгүй байгаа бүлгүүдийн өөрсдийгөө төлөөлөх, үзэл бодлоо илэрхийлэхэд нь дэмжлэг болж өгдөг.
  • Дүн шинжилгээ: Хүний эрх, хүмүүнлэг нийгмийн үнэт зүйл, ардчиллын суурь зарчмуудад суурилан жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээний чадавхийг бэхжүүлэхэд анхаардаг.
  • Хөдөлгөөний хөдөлгөгч хүч: Нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөнийг хүчирхэгжүүлэх чухал механизм болж өгдөг.
Яагаад эмэгтэйчүүдийн нүдээр гэж?
  • Хөгжлийн бодлогыг тодорхойлох, шийдвэр гаргах үйл явцад зөвхөн эрэгтэйчүүдийн харсан өнцөг, мэдрэмж хангалтгүй тул;
  • Төрийн бодлого, шийдвэр гаргах явцад эмэгтэйчүүдийн дуу хоолой, туршлага дутагдсаар байгаа тул;
  • Эмэгтэйчүүд төрийн алдаатай бодлогын үр дагаварыг үр хүүхэд, гэр бүл, хувийн амьдралдаа илүү мэдэрдэг тул.
“Эмэгтэйчүүдийн нүдээр” жил тутмын чуулганы үндсэн зорилго
  • Бодлогод нөлөөлөх: Хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээнүүдийг олон нийтэд танилцуулан өргөнөөр хэлэлцүүлж, боломжит шийдлүүдийг эрэлхийлэн тодорхойлох;
  • Хөдөлгөөнийг хүчирхэгжүүлэхИргэний нийгмийн байгууллага, бүлгүүд, иргэд, бусад оролцогч талуудын холбоо, хамтын ажиллагаа, эв санааны нэгдлийг бэхжүүлэх, улмаар нийгмийн дэвшилтэт өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөнийг хүчирхэгжүүлэх;
  • Орон зайг хөгжүүлэхИргэд, иргэний нийгмийн зүгээс бодлогын асуудлаар бие даасан байр сууриа хэлэлцэн тодорхойлох хараат бус, олон талт, тэгш эрхэд суурилсан орон нийтийн орон зайг хөгжүүлэх;
  • Чадавхи бэхжүүлэхХүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш эрх, бодит оролцооны ардчилал, нийгэм-эдийн засгийн шударга ёс, тогтвортой хөгжил, тэдгээрийн харилцан хамаарал, нягт уялдаатай байдлын талаар дүн шинжилгээний чадавхийг нь бэхжүүлэх;
Он цагийн товчоон
Видео
Хөдөлгөөн

Хөдөлгөөний танилцуулга

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийг, эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөөх хөдөлгөөн нь 2020 онд үүссэн. МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ нь уг хөдөлгөөнийг бойжуулах, чадавхыг нь бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Эмэгтэйчүүдийн эрх, эрх мэдэл хангагдсан нийгмийг хамтдаа бүтээх урт хугацааны хөдөлгөөн өрнүүлэхийн тулд  бид эмэгтэйчүүдийн олон янз бүлгүүд, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Цөм багийг үүсгэн байгуулж чадавхижих, нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын дүн шинжилгээ хийх үйл явц үргэлжилж байна. Энэ Цөм баг нь  байгууллага, бүлэг, хувь хүмүүсийн баялаг, олон янз мэдлэг, туршлага, дуу хоолойг илэрхийлдэг.

Хөдөлгөөн гэж юу вэ?

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн эрхийг хангахад чиглэсэн  төрөл бүрийн санаачилгууд хэрэгждэг ч ихэнх нь тулгамдаж байгаа асуудлын ил харагдаж буй үр дагаврыг л шийдэхэд чиглэсэн, богино хугацааных байна. Гэтэл эмэгтэйчүүдийг эдийн засгийн хараат бус байр сууринд байлгадаг шалтгаан нь хувь хүнээс шалтгаалахаасаа илүү тэгш бус боломжтой холбоотой байна. Энэ нь бүтэц, тогтолцооны өөрчлөлт шаардах учраас хөдөлгөөн өрнүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Хөдөлгөөн нь нийтлэг алсын хараа, нэгдмэл  зорилгын төлөө олон байгууллага, бүлэг, хувь хүмүүс өөр өөр цаг хугацаанд өөр өөрсдийн стратеги, арга барилаар ажиллах үйл явц юм. Хүмүүс нэг цул биш,  дотроо олон янз тул тэдний олонлог төлөөллийг хамарсан өргөн суурьтай байх шаардлагатай. Хөдөлгөөний цөм хэсэг нь арай зохион байгуулалтад орж,  хамтын эргэцүүлэл, дүн шинжилгээ хийж,  хамтын манлайлал өрнүүлж  байж хөдөлгөөн бэхжинэ.

Хөдөлгөөний үзэл баримтлал

Хөдөлгөөний алсын хараа:  Бүх  охид, эмэгтэйчүүд – нас, хөгжлийн бэрхшээл, газарзүйн байрлал, боловсролын түвшин, бэлгийн баримжаа, жендэрийн илэрхийлэл, угсаа гарвал, гэр бүлийн байдал зэргээсээ үл хамааран  нийгэм-эдийн засгийн болон бусад бүх эрх, эрх чөлөөгөө бусадтай тэгш эрхтэй байх үндсэн дээр бүрэн эдлэх боломжийг хангасан, ангийн дарангуйлал болон аливаа ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид хүмүүнлэг, ардчилсан, шударга нийгэм.

Хөдөлгөөний эрхэм зорилго: Нийгмийн олон янз бүлгийн охид, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийг хангаж, эрх мэдлийг бэхжүүлэхэд  тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, суурь шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг нь арилгахад чиглэсэн улс төрийн ухамсар, эв санааны нэгдэл, хамтын хүчийг хөгжүүлж, хамтын тэмцлийг өрнүүлэх.

Бид бичил бизнес эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй, алслагдсан нутаг дэвсгэрт амьдардаг, өрх толгойлсон, ЛГБТИК, хүүхдээ асарч буй залуу ээжүүд зэрэг дуу хоолой нь төдийлэн сонсогддоггүй, орхигдсон, бодлогын гадна үлдсэн бүлгүүдийн бодит оролцоог хангаж, дүн шинжилгээ, нөлөөллийн чадавхийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Агуулгын баг
Чиглүүлэгч
Илтгэгч
Панелист
XIV чуулганыг
Зохион байгуулагч
Санхүүжүүлэгч
Санхүүжүүлэгч
Хамтран санхүүжүүлэгч
Дэмжигч байгууллага
Дэмжигч байгууллага
Мэдээллийн ивээн тэтгэгч